зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн гол тренд үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн сэдэв байх нь

2018-10-08
0
ЖИРГЭХ

Улс төрийн зах зээл өөрийн гэсэн цаг хугацааны мөчлөгтэй байдаг. Сонгуулийн бус цагаар улс төрийн мөчлөг жилийн жилд их хурлын чуулганы нээлтээр идэвхижиж хаалтаар намждаг билээ. Энэ ёсоор ч өнгөрсөн долоо хоногт их хурлын чуулганы нээлттэй хамт сэтгүүлчид бичих юмтай, улс төрчид ярих сэдэвтэй, иргэний хөдөлгөөнүүд жагсах шалтагтай, иргэд сошиал ухаж бухимдах намар цагийн “нээлтээ хийв”.

Намрын чуулганы нээлтэд ерөнхийлөгч болон их хурлын даргын хэлсэн үгнүүдээс ажвал шинэ улирлын гол тренд үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн сэдэв байх нь тодорхой боллоо. Ингээд улс төр судлаачид,  менежерүүд бид ч бас ашгүй нэг оносон оноогүй хамаагүй  “мэдэмхийрэх” судалгааны эрх чөлөөгөө эдлэх боломж гарч бөөн баяр. Улс төрчдийн “шидсэн” сэдвээс илүү нийт улс орноороо оролцдог, сэтгэгдлээ хуваалцдаг том “төсөл” одоогоор монгол телевизийн “авъяаслаг монголчууд” франчайзинг л байх шив. Улс төрийн менжментийн өнцгөөс намрын чуулганы нээлтийг тойрч төрийн  өндөрлөгүүдийн илэрхийлсэн байр суурь, стратеги,  характер тун сонирхолтой.

 

Ерөнхийлөгч улс төрийн шинэ стратегээ “зарлав”

 

Үе үеийн ерөнхийлөгчид ёс юм шиг их хурлын нээлтэн дээр  шүүмжлэл  хэлж  парламентийг шахсаар ирсэн оловч энэ удаагийнх арай нухацтай байна. Тэрээр “Монгол улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна.. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.  Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ” хэмээн хэлэв. Монгол улс системийн хямралд орсон тухай яриа посткоммунист орнуудын шинэ нийгэмд амжилттай шилжиж чадахгүй хямарч байгаатай холбоотой нийтлэг яригддаг. Монголын нөхцөлд ч энэ шинэ биш нэр томъёо бөгөөд 2000д оны эхэн үеэс улс төрчид, судлаачид, иргэний хөдөлгөөний төлөөллийн дунд хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайлбал, ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга, түүний гишүүний зөвлөх байсан судлаач Д.Ганхуяг нар олон жил ярьж буй.  Цагтаа Б.Баабар ч ийм гарчигтай лут том ярилцлага өгч байв. Юу хэлэх гээд байна вэ гэвэл ерөнхийлөгч Х.Баттулга л ярьсан болохоор ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хэмээн шууд хардаж системийн хямралд монгол байхгүй байна хэмээн шууд мэтгэх нь бас л нэг туйлшрал. Хардалт, маргааны гол үндэс нь ерөнхийлөгч нэгэнт үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа одоогийн тогтолцооны оронд ямар нэгэн тогтолцооны хэлбэр санал болгоогүй  нээлттэй орхисноос  сошл орчинд илүүтэй хардалт өндөр байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн суудал, засаглалын тогтолцооны өөрчлөлтийг энэ удаагийн их хурал, одоо байгаа намууд шийдэхгүй, иргэд бүх нийтээрээ хэлэлцүүлэг хийх ёстой гэдэг нь ерөнхийлөгчийн улс төрийн шинэ стратеги юм. Шинэ стратегид давуу тал ч бий, эрсдэлтэй зүйл ч байна. Давуу тал нь монгол улсад бүх ард түмнээсээ сонгогдсон цорын ганц сонгуульт албан тушаалтны хувиар үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт иргэдээрээ хэлэлцүүлж батлах ёстой гэдэг түүний байр суурь бол зөв зарчим.Энэ зарчмыг олон нийтийн үлэмж олонх нь дэмжиж ерөнхийлөгчийн рейтингид сайнаар нөлөлөх нь гарцаагүй. Ерөнхийлөгч нийт сонгогчдын оролцоог хангаж байж ч их хурлыг шахах, үндсэн хуулийн өөрчлөлтөнд өөрийн төдийгүй иргэдийнхээ санал санаачилгыг ахиу оруулж авах шидийг олж авна. Эрсдэлтэй тал нь тухайн сэдвээр нийгмийг нэгтгэх биш бүхэлд нь бужигнуулсан улс төрийн шинэ сериалууд дуусахгүй байх, гудамжны улс төр хуулийн хүрээнээс гарах, ерөнхийлөгч  улс төрийн намуудтай тэр дундаа өөрийн намтайгаа үзэл бодлын зөрүүнд ордог аксиом хурдан явагдах  эрсдэлүүд бий.  

           

Их хурлын дарга бас нэгэн “тогтолцоог” санал болгов    

Энэ удаагийн намрын чуулганы нээлтэн дээрх их хурлын даргын урт бөгөөд уйтгартай илтгэл дотор анхаарал татсан чухал санаа байсан нь “ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалсан” явдал юм. Магадгүй ерөнхийлөгчөөс  гарах хэрэгтэй байсан ч байж мэдэх энэ санаачилга анзаарахгүй өнгөрч боломгүй юм.  Заавал үндсэн хуулийн шинэчлэлт, өөрчлөлтийг хүлээлгүйгээр одоо байгаа төрийн өндөрлөгүүд “гацсан” бүс нутгийн хэмжээний хөгжлийн олон төслүүд болох төмөр зам, авто зам, эрчим хүчний төслүүд дээр нэгдсэн ойлголтонд хүрэх боломжыг олгох ирээдүйтэй.  Гэхдээ их хурлын даргын ярьж буй энэ тогтолцоо ямар хэлбэртэй байх, эрх зүйн хувьд хэр чадамжтай эсэх дээр бас л тодорхой санал хэлээгүй. Магадгүй хэн нэгэн гишүүн хууль санаачлаж магадгүй юм.

Намрын чуулганы голчлон анхаарах таван гол зүйлийн хамгийн чухал нь үндсэн хуулийн дорвитой өөрчлөлт гэж тэр ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийх ёстой тухай “зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ” хэмээн зоригтой тодотгов. Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг ч хэлэлцүүлнэ гэжээ. Энэ бүхнээс харахад түүний барьж буй улс төрийн стратеги бол үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг харилцан уялдаатай багцаар нь өөрчлөхийг хүсэж байна. Гэхдээ ерөнхийлөгч, сөрөг хүчин, иргэний нийгмийн оролцоогүйгээр шийдэгдэх боломжгүй хоосон тунхаг юм. Судлаачын хардах эрхээ ашиглаад хэлэхэд энэ парламентаар МАН үндсэн хуулийн өөрчлөлтөөр порпорцианал тогтолцоог хүлээн зөвшөөрч,сонгуулийн хуулинд оруулах төдийгүй улс төрийн намын хуулиар төрөөс олгох санхүүжилтийг шийдсэнээр алдарт 60 тэрбумын асуудлаа сууриар нь цэгцлэхийг зорьж буй бололтой. Гэхдээ М.Энхболд одоо намын дарга биш учраас намынхаа өмнөөс санаа зовж ийм стратеги барина гэхэд шууд дүгнэх  хэцүү. Ямартаа ч одоохондоо намын даргатайгаа хэвийн харилцаатай байгааг нотлож байна.

Харин ерөнхий сайдын хувьд юм хийх, асуудал шийдэх, өв үлдээх асар их амбицтай байгаа ч эрээвэр хураавар танхимийн гишүүдээсээ болоод парламент дотор ч, нийгэмд ч легитим байдлаа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна. Тэр одоохондоо бүх хүчээ хүчний тэнцвэрийг хангах, индэрийн манлайлал үзүүлэхээс хэтэрч чадахгүй байгаа нь үнэн юм. Ямар сайндаа л чуулганы нээлтэн дээр гишүүд нам харгалзахгүйгээр гэмт хэргийн материал хаашаа алга болсоныг эрэл сурал болж байхад хариуцсан хууль зүйн сайд нь С.Зоригийн хэрэгтэнүүдийн тухай юу гэж боддогоо хэвлэлийнхэнд яриа өгөөд зогсож байхав дээ.

 

 Улс төрийн менежер О.Чулуунбилэг

 

 

 

.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    19 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 42 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 4 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 9 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 40 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 14 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 18 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 0 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК