зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонгоно

2018-10-03
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонгоно

Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Иорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.

Сонголт хийхдээ хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай зах зээлийн талаарх хөрөнгө оруулагчдын мэдлэг, төрийн өмчит болон уул уурхайн салбарын компаниуд хувьцаа гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ зэрэг ерөнхий үзүүлэлтийг голлон анхаарна. Мөн хувьцааг хамгийн богино хугацаанд олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө босгох, арилжааны дараах зохицуулалт харьцангуй энгийн байх зэрэг тусгайлсан үзүүлэлтийг харгалзах юм.

Нью-Иоркийн болон Хонконгийн хөрөнгийн бирж нь хамгийн их хөрөнгө босгодог эхний таван биржийн жагсаалтад тогтмол ордог бөгөөд хөрөнгө оруулагчид хамгийн их бүртгүүлдэг байна.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёрдахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий “Монголын мянганы сорилтын сан” байгуулахаар болов. Талууд хоёрдахь Компакт гэрээ боловсруулах чиглэлээр өнгөрсөн гурван жил идэвхтэй ажилласны дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.

-  Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоо, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын ордын талбайн хил заагийг хавсралтаар батлав. 

-  Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 08-09-нд Улаанбаатар хотод болно. Манай тал  “Биологийн олон янз байдал”, “Ашигт малтмалын тогтвортой менежмент”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.

-  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагад “Үндэсний чанарын шагнал” олгож байхаар болов. Журмыг нь баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Чанарын шагналтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийн дунд чанарын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах, бүтээгдэхүүний чанар, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг ач холбогдолтой гэж үзлээ.

-  Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Н.Цэрэнбат илтгэл тавьж, холбогдох шийдвэр гаргуулахаар болов.

-  Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хамгаалалтын захиргаа байгуулахаар шийдвэрлэв. 

-  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоор ондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Манай улс ялтан шилжүүлэх тухай гэрээг БНХАУ, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНСУ, БНЭУ, Канад Улстай, ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг ОХУ, Турк, Польш, Куба улстай байгуулаад байна.

-  БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    19 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 42 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 4 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 9 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 40 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 50 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 14 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 18 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 0 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК