Өнөөдөр 12:30 минутын орчим Баянгол дүүрэгт байрлах Голомт хотхоны С блокын гадна талбай болон орцны үүдийг ТЕГ-ын 10 гаруй тусгай хүчний алба хаагч хамгаалалтад авсан.
Нэг цаг 30 минут орчим хамгаалалтад авсны үр дүнд дөрвөн хайрцагтай зүйлийг авч явсан юм. Хамгаалалтад байсан алба хаагчдын мэдээлснээр Олон Улсын Тагнуулын байгууллагатай хамтран тусгай ажиллагаа явуулсан. Хэргийн холбогдох бичиг баримт болон эд зүйлсийг хураан авч хөдөллөө гэх тайлбарыг өгсөн. Холбогдох мэдээллийг ТЕГ-аас авна уу гэсэн юм.
Энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийж байна.
Сэтгэгдэл (2)