Цаг үеийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл дээрх хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр асуудал танилцууллаа. Эхнийх нь Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан хүн амины хэргийн тухай, хоёр дахь нь говийн аймгуудад болсон үер усны гамшгийн тухай юм.
Миний хувьд дээрх хоёр асуудалд шууд болон шууд бус оролцоо байхгүй. Улс төрд соёлын жишиг гаргаж, ёс зүйн хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өглөө” гэсэн юм. Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Хувийн таарамжгүй байдлаас болж, хүн амины ноцтой хэрэг гарлаа гэж мэдээлж байгаа. Танд энэ тухай мэдээлэл байна уу?
-Тэр талаар мэдээлэл байхгүй. Дэд сайд хүн ажилд авч, томиолдог албан тушаал биш. Үер ус гэх мэт ажилд л явдаг.
-Төмөр замд гарсан осол юунаас болов, хохирлын хэмжээ тогтоогдсон уу?
-Одоо хохирлын хэмжээг тооцох боломж алга. Хур тунадас 50 мм ороход гамшиг боллоо гэдэг. Гэтэл 80 мм даваад байгаа. Одоо Айраг суманд бороо орж байна, арваад айлын тооно л цухуйж байна. Үнэхээр байгалийн давагдашгүй зүйл болж байна.
Сэтгэгдэл (7)