УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр өдөр тутмын сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа улс төрийн халуун сэдэв болоод байгаа Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын тавьсан Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ээлжит бус чуулган хуралдуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлдэг. Харин ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад гурав дахь удаагаа албан шаардлагыг хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хуралдах шаардлагагүй гэдгийг ярьж байна. Их хурлын зарим гишүүд ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсан. Харин УИХ-ын даргын зүгээс одоогийн байдлаар хуралдуулах шаардлага үүсээгүй” гэсэн хариултыг өгчээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (6)