Cаяхнаас манай улсад хуурамч буюу чанарын шаардлага хангахгүй шатахуун хийж зардаг гэдэг асуудалд орсон. Хэдэн жилийн өмнө Голомт банкны 5 % хувийг худалдаж авсан. Нэлээд эртнээс Эрдэнэтийн зэсийн баяжмалыг борлуулдаг байсан Трафигура компани Монголд алдаршаад байгаа.
Олон жилийн турш Оросоос шатахуунаа зөөсөн монголчуудын хувьд Багахангайд найруулаад ШТС-уудаар түгээгээд байгаа нь илрэхэд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэр байтугай энэ компанид хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэцгээж байгаа юм.
Тэгвэл энэ компанийн ар талыг дааж, хамгаалалтыг хийж яваг хүмүүс нь Монголдоо л “том гар” байдаг гэдэг мэдээлэл гараад удаж байна.
Тэрхүү “том гар”-ын дор ажилладаг хүмүүс нь манай төрийн байгууллагуудад байдаг тухай ч эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Трафигура”-гийн арыг даадаг хүмүүс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт байдаг гэж мэдэгдсэн юм. Харин хэн гээч этгээдүүд байдгийг нэрлээгүй юм.
Гэвч тийм хамгаалагчид нь төрд шургалсан бол тун удахгүй ил болж, “Трафигура”-гийн шатахууны чанарыг ил болгож, шатахуун хэрэглэгчид бидний эргэлзээг тайлах биз ээ…
Эх сурвалж news1.mn Ө.Гомбо
Сэтгэгдэл (3)