УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хэргийн шүүх хурал маргаашийн 14.00 цаг хүртэл хойшилжээ.
Түүнийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болох товтой байсан юм.
Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Мөн түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт 11.4.1 буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 21.2.1 Худал мэдүүлэх зэрэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (3)