Шатахуун бол Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн. Хамгийн энгийнээр хэлэхэд бидний хэрэглээний ѳртгийг шатахууны үнэ тогтоодог.
Тэгэхээр хямд шатахуун бидэнд чухал. Үүнээс чухал зүйл бол шатахууны чанар. Чанартай шатахуун бас л манай улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн Монгол Улсад гадаадын сайтуудад бичсэнчлэн хор хѳнѳѳл ихтэй “Трафигура”-гийн шатахууныг хэрэглэх нь хэр зохистой вэ. Дээрээс нь хүхрийн хүчлийнх нь аюултай байдал хүний эрүүл мэндэд бас хортой гэж бичээд байна. Үүнээс гадна хүн амын дийлэнх нь гадаадын хуучин машин оруулж ирдэг манайхан чанаргүй шатахуун хэрэглээд байвал ѳнѳѳх машиных нь ашиглах хугацаанд хэрхэн нѳлѳѳлѳх вэ.
Энэ мэтчилэнгээр “Трафигура”-гаас айж сэрэмжлэх шалтгаан бидэнд бий. Яагаад гэвэл дэлхийн болоод Монголын томоохон хэвлэлүүд энэ талаар бичиж нийтлээд байна. Тэр ч бүү хэл Багахангайд хийдэг шатахууныг нь шинжилж үзэхэд асар хортой байна гээд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооныхон мэдэгдээд байна. Тэд бас ѳѳр олон ноцтой баримт дэлгэсэн. Ийм мэдээлэл түгээд багагүй хугацаа ѳнгѳрлѳѳ. Гэвч тѳрийн нэрийн ѳмнѳѳс хяналт тавьдаг байгуулагууд түргэн шуурхай ажилласангүй.
Хамгийн гол нь Монгол Улсын Ерѳнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳлийн гишүүн, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар ам ангайхгүй байгаа нь хачирхалтай байгаа юм. Гэтэл энэ хооронд “Трафигура” даварч, энэ талаар хѳндсѳн хэвлэлүүдэд “Хэрвээ бичвэл…” гээд АНХААРУУЛГА ѳгч дуугүй болгож байна. Хамгийн гол нь Монголын тѳр “Трафигура”-гийн талаар үгээ хэлэх цаг болсон байна.
Сэтгэгдэл (6)