УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд УИХ-ын ёс зүй, Авлигын эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас өчигдөр гомдол гаргажээ.
Тодруулбал, 60 тэрбумтай холбоотой асуудлыг “Авлигатай тэмцэх газар дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөллөөр уг хэргийг болон аливаа хэрэг гомдол мэдээллийг дур мэдэн дарагдуулж байна” гэж илт гүжирдэж хэмээн Авлигатай тэмцэх газар гомдол гаргаад байгаа. Мөн хэд хэдэн хуулийн заалт зөрчиж байгаа талаар дурьджээ.
Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хандаж “АТГ-ын энэ бичгийг олон улсын парламентын холбоонд явуулчихаач. Парламентын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй ажилд хариуцлага тооцохыг шахах чинь олон улсын анхаарал татах хүний эрхийн кейс байна шүү дээ” гэж зөвлөжээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (14)