Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Үндсэн хуулийн цэцийг шүүх биш, хяналтын байгууллага гэж боддогоо хэлжээ. Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийг шүүх биш хэмээсэн үндэслэлээ тайлбарлахдаа, “Үндсэн хуулийн цэц бол тусгай хяналтын байгууллага. Яагаад гэвэл ердийн шүүхийн журмаар хэрэг маргааныг шийдвэрлэдэггүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг албадан гүйцэтгэх боломж байхгүй гэх мэтээр шүүхээс ялгаатай зүйлүүд бий” хэмээжээ. Тэрбээр цааш нь, “Нэгэнт л цэцийг шүүх гэж үзэж байгаа бол тэнд мэргэжлийн хүн очих ёстой. Би түрүүн хэлсэн санаагаа тодруулъя. Цэц өөрөө хяналтын байгууллага учраас парламентын гишүүн, Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон хүмүүс сонгогдож очоод байна. Миний бодож байгаагаар, анх л цэцийг хяналтын байгууллага гэж үзсэн учраас улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй хүмүүсийг оруулж болно гэж хуульчилсан байх” гэсэн байна.
А.Болд
Сэтгэгдэл (4)