зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зайсанг зайдалсан “Зүүнбаян рефайнери” компанийнхан Туулыг сүйтгэж байна

2018-6-21
0
ЖИРГЭХ

-“Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж-

 

Өнгөрсөн өдрүүдэд БОАЖ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хаягласан хурц шүүмжлэл, буруутгалууд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Түүнийг үндсэндээ Туул голын эрэгт газар олгож, байгаль орчинд ноцтой аюул учрахуйц шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байгаа.

Цахим орчинд цацагдсан баримтаас харахад, Д.Оюунхорол нь БОАЖ-ын сайд байхдаа нийт 11 компанид газрын зөвшөөрөл өгсөн нь дандаа Дархан цаазат бүсүүдэд харьяалагддаг ажээ.

Уг баримтыг хүснэгт хэлбэрээр дараалуулсан бөгөөд хэн ч харсан ойлгомжтойгоор тушаалын дугаар, огноо, газар авсан этгээд, зориулалт, одоогийн үйл ажиллагаа зэргийг тодорхой бичсэн байх юм.

Гэвч энд нэг газрыг илэрхий орхигдуулсан байлаа. Тодруулбал, Д.Оюунхоролын тушаалаар олгосон гэх тусгай зөвшөөрлүүд дотор Маршалын гүүрнээс Бага Тэнгэрийн ам хүртэлх газарт баригдаж буй барилгын тухай мэдээлэл огт байсангүй. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сараас олны анхаарлыг ихэд татсан энэ газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол анх өгч байсан гэх мэдээлэл гарсан.

Дараахан нь буюу тавдугаар сарын сүүлчээр УИХ-ын зарим гишүүд Туул голын эрэг дагуух газруудын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны зориулалтыг шалгах үед ч Д.Оюунхоролын нэр дуулдаж, олон нийтээр түүнийг зүхэж байсан билээ.

Гэвч сайд хатагтайн тушаалаар олгогдсон гэх зөвшөөрлийн жагсаалтад дээрх газар огт байхгүй нь анхаарал татаж, бас нэгэн хуйвалдаан, албан тушаалтны наймаа явагдаж байх вий гэх хардлага төрүүлэв. Тиймээс манай сурвалжлах баг энэ асуудлын араас явж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, албан ёсны мэдээллийг цуглуулсан юм. Гэтэл олон нийтийн таамаглаж байгаагаас тэс өөр үйл явц болсон нь цуглуулсан материал, албан ёсны баримт бичгүүдээс тодорхой болж, сурвалжилгын үр дүн тэс өөрөөр эргэв.

Туулыг эзэгнэгч хэн байв

Яг одоо бидний өмнө Тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох яам, албадад хаягласан албан хүсэлт, шаардлага, тоотууд байна. Эдгээр нь Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн дөрвөн га газартай холбогдоно. Өөрөөр хэлбэл, мөнөөх дуулиан тарьж, Д.Оюунхоролыг буруутгах гол шалтгаан болсон газрын баримт бичгүүд юм.

Уг газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар мөн хэмээн баталгаажуулжээ. Гэрчилгээн дээр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, Пийс бриж зочид буудалд албан хаягтай хэмээн тодорхойлсон байв. Хавсралтаас харахад, тус компани 2006, 2007 онд ААНБ-ын тооллогод хамрагдаж байсан.Гэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

Гэхдээ Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харин 2008 оны наймдугаар сарын 8-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Зүүнбаян рефайнери" компанид 743 дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгожээ. Гэрчилгээг газрын дарга А.Намхай баталгаажуулсан. Тэгэхдээ уг газрын ашиглах зориулалт нь анх авсан үеийнхээсээ өөрчлөгдөөгүй буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нь хэвээрээ байлаа.

Гэтэл үүнээс хоёр жилийн дараа Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тус компанид анхааруулга хүргүүлжээ. Тодруулбал, 2010 оны долоодугаар сарын 8-нд Хамгаалалтын захиргааны 208 тоот албан бичгээр “Зүүнбаян Рефайнери” компанийг төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсныхаа дараа ажлаа эхлүүлэхийг анхааруулсан байна.

Гэвч 2010 оноос хойш уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсаар Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон аж. Ингээд 2014 оны тавдугаар сарын 2-нд тус компаниас газар ашиглах хугацааг дахин таван жилээр сунгахаар албан хүсэлт гаргаж Богдхан уулын Хамгаалалтын захиргаанд ирүүлж, Гүйцэтгэх захирал У.Ундармаа гарын үсгээ зуржээ.

Улмаар Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газраас Гэрчилгээний хугацааг таван жилээр сунгасан ба энэ удаад анх 2008 онд авч байсан солбилцлуудад ихээхэн өөрчлөлт гарсан байлаа. Харин Хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагаанд мөрдөх стандартуудыг дагахыг сануулж, ‘Урт нэртэй хууль'-ийн дагуу хамгаалалтын бүсээс 200 м-ээс дотогш нэвтрэхгүй байхыг онцгойлон анхааруулсан.

Гэвч “Зүүнбаян рефайнери” компани эдгээр стандарт, шаардлагыг илэрхий зөрчсөн. Энэ нь өдгөө олны нүдэнд ил болсон ба хэн ч очиж харсан ойлгомжтой гэдэгтэй зөрөх хүн гарахгүй биз ээ.

Тиймээс 2017 оны тавдугаар сарын 30-нд Хамгаалалтын захиргаанаас 449 тоот албан шаардлагыг “Зүүнбаян рефайнери” ХХК-д хүргүүлжээ. Албан тоотод тус компанийг газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэмээс зөрж бургас хядсан, гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэнийг анхааруулж, холбогдох бичиг баримтыг БОАЖЯ, ТХНУГ, Хамгаалалтын захиргаанд авчрахыг үүрэг болгосон байв.

Харин “Зүүнбаян рефайнери” компаниас хариу ирүүлээгүй тул зургаадугаар сарын 19-ний хурлаар газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсан байна. Гэтэл зургаадугаар сар 22-нд “Зүүнбаян рефайнери" компаниас сая нэг өгөхдөө “БОАЖЯ-д шаардлага хүргүүлэх тухай” гэж тодорхойлжээ.

Шаардлагадаа БОАЖЯ-ы хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар өөрсдийнх нь ашиглаж буй газрын хөрс ус ихтэй учраас бургас хядсан, үүний төлбөр болгож 2014-2017 онд нийт 15.9 сая төгрөг төлсөн, барилга барих газрынх нь 60 хувь ногоон байгууламжаас бүрдсэн тул асар их мөнгө зарцуулж байгаа, газрын төлбөрийг төлж барагдуулсан зэргээ дурдсан. Ингээд ашиглах эрхийг даруй сэргээхийг шаардаж, захирал С.Уламбаяр гарын үсгээ зуржээ.

Гэвч тус компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан тул шаардлагыг хүлээж аваагүй ба 2017 оны долоодугаар сарын 27-нд Хамгаалалтын захиргаанаас тус компанийн газар ашиглах эрх нэгэнт дуусгавар болсон тул Гэрчилгээгээ хураалгаж, онгилсон газрыг нөхөн сэргээж, хүлээлгэн өгөхийг даалгасан байна.

Харин үүнээс сар гаруйн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Уг тушаалд дурдсанаар, “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан дөрвөн га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхаа хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргажээ.

Төрөөс давсан эрх мэдэл

Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК үйл ажиллагаагаа зогсоосонгүй. Туул голын эргийг сүйдэлж, усны гол тэжээл болсон бургасыг нь хядаж байгаа ч өнөөдөр тэднийг зогсоох хууль Монголд үгүй ажээ. Тэгвэл энэ эрх мэдэл яг хэний гарт төвлөрнө вэ. Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр гэх эрхэм юм билээ. Туулын эрэгт хувийн компани үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль үгүй ч дээрх эрхмийн “Зүүнбаян рефайнери” гэх компанийн хувьд дүрэм, журмыг олон талаар зөрчиж, илэрхий ноцтой ажил хийж байгаа.

Тухайлбал, “Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж. Энэ нь Усны тухай хуулийн 22.2-ын "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно", Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчжээ.

Дээр нь анх газар авсан зориулалтыг гуйвуулж, өдгөө гурван давхар, 50 айлын тансаг хаус, дөрвөн давхар нүсэр үйлчилгээний төв барих гэж буй талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл “Зүүнбаян рефайнери” компанийг дийлэх төр, засаг, хууль хяналтын байгууллага үгүй ажээ.БОАЖЯ, Хамгаалалтын захиргаа, ТХНУГ-ын шаардлага, тушаал тэдний хувьд нохой хуцсаны дайнд нөлөөлсөнгүй.

Харин ч бүр эсрэгээрээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайд байхдаа тэдний хууль бус ажилд саад болсноороо өдгөө гол “буруутан” болчихсон чичлүүлж байгаа аж. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өөрийгөө өмөөрч ганц үг ган хийсэнгүй.

Тэгвэл дандаа Дархан цаазат газар, усны ундарга, Туулын эрэг, эсвэл айлууд суурьшсан газрыг гартаа оруулж, Улаанбаатар хотын иргэд, байгаль орчны эсрэг ноцтой гэм хор хийж буй өндөр албан тушаалтан хэн бэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (112.72.8.245)
    Амарсайхан зайсангын амыг бүхлээр нь авсан байна олон байшин барьсандаа
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.160.65)
    Хэвлэл мэдээллээр шүүмжлэл гараад л байдаг, гэтэл хууль хяналтын байгууллага нь таг чиг!!! Нөгөө сүрхий хүнийг барьж хориод байдаг АТГ нь хаачив??? Дуртайгаа шалгадаг, дур нь хүрээгүйг тоодоггүй юм уу гэсэн бодол л төрж байна шүү!!! Тэднийг дээрээс нь залж суудаг Миеэ, Женко нар "туу туу" гэвэл цаадуул нь архираад л дайрна даа!!!
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Иргэн (43.242.243.231)
    Хууль зөрчиж гол мөрний сав газрын мод бургасыг сүүтгэсэн энэ нөхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Эдний их мөнгө зарцуулсан нь хэнд хамаатай юм. Хохь нь. хууль зөрчсөн л бол дарга цэрэг баян ядуу хэнч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хахууль өгч байж л энэ газрыг авсан байж таарна тиймээс авилга хээл хахуулийн хэрэг ч энд яригдана. Олон асуудал байна шүү. Хууль шүүх шударга ажильяа.
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Хнз (182.160.32.240)
    Энэ дээр улс төрийн талаасаа МАН хариуцах ёстой.Анх М.Энхболд,Барсболд нар урдтуулын амыг бурхан багшийн сэрэг хөшөө хөшөө бүхий нийслэлчүүдийн ёстой жаргалын газар болгоно гэж унаж тустал хуурч сүх хүрз барин орсоннос хойш юу болсон нь түмний нүдэн дээр ил байгаа.Тэгэж яривал зайсанд амьдарч байсан олон мянган айл өрхийг хэн яах гэж зайлуулсан вэ.Мөн л МАН .Тэгээд ч энэ компанд МАН л зөвшөөрөл олгож замбараагүйтэхийн эхийг тавьсан.Угнь туулын захад хүмүүс зуны цагт амралтын цагаараа очоод аюулгүй орчинд байгалын бассенд усанд шумбаад элсэн дээр биеэ шарж хүүхдүүд гудамны усанд орохгүй байх нөхцөл бүрдүүлж болохтбайснуу?Бүрэн байсан . Гэвч зориуд зочид буудал барих зөвшөөрөл өгсөн байна шүү дээ.Үүний ард мэдээж МАН ын нэг том гар л байгаа шүү дээ.Иймэрхүү байдлаас цэвэршихийн тулд МАН гэх хар. Чулууг түрж зайлуулах ажил байна даа.
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • hairan (92.90.20.104)
    hairan eh orol . asem hothon jaiguulj bn gej tatvariin munguur shugam hoolio tavij tuuliin ergiin daguu hamtran deerem hiihee ali hediin tootsoolon shivnelden .ugultsuts avaltsaj 5ohiroogoo hiichihsen gej eh survaljuud helj b .
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • hairan (92.90.20.104)
    hairan eh orol . asem hothon jaiguulj bn gej tatvariin munguur shugam hoolio tavij tuuliin ergiin daguu hamtran deerem hiihee ali hediin tootsoolon shivnelden .ugultsuts avaltsaj 5ohiroogoo hiichihsen gej eh survaljuud helj b .
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • hairan (92.90.20.104)
    hairan eh orol . asem hothon jaiguulj bn gej tatvariin munguur shugam hoolio tavij tuuliin ergiin daguu hamtran deerem hiihee ali hediin tootsoolon shivnelden .ugultsuts avaltsaj 5ohiroogoo hiichihsen gej eh survaljuud helj b .
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin (66.181.190.40)
    Munchig tenegee... Tansag saihan oromj baivch ter hot ni ter ayaaraa undnii usgui bolchihvol orgiloh ih zarlagiin bulag uusnee dee. Ene tohioldold gai tarisan gol buruutnuud (Naranhuu terguutnees ehleed ene met etgeeduud) tumen olnii undnii usiig daaj amidraarai!
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • nam (202.179.25.8)
    AMARSAIHAN gej saihan hiih yarih ni zursun iim hulgaich nar niislelig udirdahaar yaj hot maani emh tsegtend oroh ve araichdee Amarsaihang ogtsruul/????
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Naraa (112.72.14.186)
    Tur iim yum an deer arga khemjee avch chadahgui bol kommunizim baiguusan n deer dee...
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (202.131.245.18)
    Ter temer nuuree xaruulaach
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Amarsaihan arai iim yum hiihgui bailguide. Niisleliin huraliin darga hun. Herev iim zuiltei holbogdoj bgaa bol uuruu ogtsroh heregtei.
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.160.26)
    энэ шуналтангууд ядаж туул голыг орхиж болдоггүй юм байхдаа усгүй болчихвол хэнд ашигтай байх юм болдоо
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.160.26)
    арай л юм аа болиосоо усгүй болчихвол бид л хэцүүхэн болно
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.14.16)
    baigal delxii uul; us shangaa 1 l udur xvrteene dee
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.160.100)
    Энэ Зүүнбаян Рефенари гэдэг чинь Налайхад олон жилийн өмнө нефтийн үйлдвэр барина гээд томоо хашаа барьчихсан байсан Сайнбуянгийн Отгон баярынх. Нийслэлийн ИТХ-ын дарга МАН-ын С. Амарсайхан чинь АН -ын С.Отгонбаярын дүү ш дээ. Үнэхээр МАНАН байгаа биз дээ. Амарбаясгалан зөв л яриад байгаа юм даа.
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (27.123.212.130)
    Гэмгүй харин ч шударга ажиллаж газар эзэмших зөвшөарлийг нь цуцалсан сайд асан Оуүнхорол дайралтанд өртөөд байгаа уүм байна шүүдээ
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Оля (112.72.14.72)
    Амарсайханы ах нар биз дээ
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Mongol (83.78.94.40)
    Mongo l olj baival Mongol uls uuh usgui, amisglah agaargui boloh ni ene luivarchdad hamaagui bololtoi. Baahan baishin barii zaraad mongoo avaad gadagshaa garch amidarah sanaatai biz, ene liuvarchid. Tuul gol mini jilees jild shirgej, bohirdoj baina. Hairan saikhan eh nutag mini ene luivarchdiin gart duusah ni. ZUUN BAYAN REFINERY n uil ajillagaa g zogsoo, gazriig nohon sergeej, buruutnuudiig shuud alah heregtei.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • бодлын хулгайч (43.228.129.65)
    нэг л өдөр байгаль хариугаа авах өдөр ирнэ. 1966 оных шиг үер болбол тэндээс юу ч үлдэхгүй. хүний амь юугаар ч үнэлэшгүй. төрийн төмөр нударга дутаж байна. хэнээс юунаас айгаад байгаа юм бэ. жирийн ард ингвэл аль хэдийн хэцүү нэртэд очсон доо.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • бодлын хулгайч (43.228.129.65)
    арай ч дээ. хайран байгаль бид усгүй боллоо. тэдэнд мөнгө л хэрэгтэй. төрийн төмөр нүүрээ харуулаачээ. босоо хөх монгол хаачив аа. тэмцээчээ.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Туулаа аварья (103.9.90.130)
    Нийслэлийн Иргэдийн хурлын дарга С. Амарсайханы газар юм байна ш дээ. Ах нь С. Уламбаяр . Болиоооо, Төрд байж туулын бургас хядахаа болиоч. Ичээч ээ
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
    • Amarsaihan
      Tiim l bn.
      2018 оны 06 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    5 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    25 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    26 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    27 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 49 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 11 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 16 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 59 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 47 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 21 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 25 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 33 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 40 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 7 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 54 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК