АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн уулзалт манайхаар 9.00 цагт эхэллээ. Хоёр тэргүүний гар барилт 12 секунд үргэлжлэв. Эхний хэдэн хоромд хоёул биеэ барьсан байдалтай харагдав. Дараа нь ялимгүй инээмсэглэл нүүртээ тодруулснаар аль аль нь бага зэрэг тайвширснаа илтгэв. Ким Чен Ыний бугалганд Трамп нөхөрсөг байдлаар хэд хэдэн удаа хүрч, хаашаа явах зам зааж гараараа урих хөдөлгөөн хийж байв.Ерөнхийлөгч уулзалтын Номын сангийн танхимд хүрэх замдаа хошигнов бололтой Удирдагч гэнэт баясан инээв.
Одоо хоёр Тэргүүн орчуулагчгүйгээр хоёулхнаа уулзаж байна.
Е.Мягмарсүрэн
Сэтгэгдэл (2)