УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: ЖДҮ эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг өргөн барьлаа
Хууль санаачлагч нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжиж, ажлын байрыг нь тогтвортой нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн цогц бодлого хэрэгтэй байгааг онцолсон юм.
Ийм учраас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энхамгалан нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаашид боловсронгуй болгож ЖДҮ эрхлэгчид, Инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эрх зүйн таатай орчин бий болгохоор тус хуулийг төслийг өргөн барьжээ.