Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж эхэллээ.Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн А.Базар, П.Ундрах-эрдэнэ, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцож байна.Маргааныг урьдчилан шалгасан тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо илтгэж байна. Хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, бүрэлдүүхэнд нь гишүүн Н.Чинбат, Ш.Цогтоо, Д.Ганзориг,Б. Буяндэлгэр нар оржээ.
С.Нацаг