Ж.Эрдэнэбатын Засгийн газар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь гэнэт чөлөөлснөөс хойш бүтэн жил болж байгаа. Гэсэн ч бүх шатны шүүхээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрын энэхүү шийдвэрийг хууль бус байсан гэсэн шийдвэр гаргаад буй. Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар болсон юм. Үнэхээр л шүүхийн шийдвэр эцсийнх байгаад бүгд дагаж мөрддөг нь үнэн бол БСШУСЯ тун удахгүй Төрийн нарийн бичгийн даргатай болох нь ээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (21)