Сар бүрийн 25-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай Авлигатай тэмцэх газар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулан мэдээлэл хийнэ.
Тус газрын хэлтсийн дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх бөгөөд цагдан хоригдож байгаа хүмүүсийн биеийн байдал болон хэчнээн хэрэгт мөрдөн байцаалт явуулж шалгасан, мөн тавдугаар сард хийсэн ажлаа тайлагнах юм байна. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд өнөөдрийн мэдээллээс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдал, мөрдөн шалгах ажлын явцын талаар сонирхож тодорхой мэдээлэл авах боломжтой.
Харин Авлигын эсрэг конвенц батлагдсаны 15 жилийн ойд зориулж НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас зохион байгуулж байгаа уулзалтад оролцон АНУ-ын Нью-Йорк хотод яваа АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдрийн мэдээлэлд оролцохгүй юм байна.
Сэтгэгдэл (1)