АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэхдээ “энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Баярыг авчирч өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Уг ньмөрдөн шалгах, байцаах зориулалтын өрөө байдаг. Тэнд л асууж байцаах ёстой.
Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны хууль зөрчин, албан тушаалаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Тэнд юу болсныг нягтлахаар замерын бичлэгээ өгөөч гэхээд “Мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг учир та нарт хамаагүй” гэдэг хариу өгсөн. Хэн нэгэн, ялангуяа АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах, байцаах ажиллагаа явуулах ёсгүй. Энэ бүхнээс үүдээд бид Х.Энхжаргал нь хоригдогч С.Баярыг дарамталсан гэж үзэж байгаа юм. өнгөрсөн 40 хоногийн дотор С.Баярын бие эрс муудсан. Үүнээс үүдээд манай олон нийтийн зөвлөлийнхөн “Баярт хор өгчихөөгүй биз, хянах хэрэгтэй” гэцгээж байна. Бид С.Баяртай уулзах хүсэлтээ Ерөнхий прокурорт хүргүүлсэн. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаад, авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрж байна” гэлээ.
Энэ дөч хоногийн дотор С.Баярын бие маш их муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байна. " гэв.
Сэтгэгдэл (41)