Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих ажлын хүрээнд олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлалаа.
Тодруулбал, "Оддын хотхон" хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэлх замыг 1 жил 6 сарын хугацаатайгаар хязгаарлаад байна. Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм.
Энэхүү гүүрэн гарц баригдсанаар төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачаалал буурна гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл (1)