Д.Дулам
Тээвэрлэсэн өвсөөр шүлхий дамжаад байгаа ярианы сэжүүр улам тодорсоор. Мал, амьтанд халддаг олон улсын хэмжээнд А зэрэглэлийн халдварт өвчнөөр бүртгэгдсэн Шүлхий өвчин манай улсын хувьд аюулын харанга дэлдэж эхэлсэн шалтгааныг судалахад хүмүүс огт өөр шалтгаан хэлж байна. Шүлхийн голомт буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс улсын нөөцийн өвсийг их хэмжээгээр аймгуудад хүргэсэн нь шүлхий дэгдэх шалтгаан болсныг мэргэжлийн хүмүүс нотолж байна. Тэндээс тээвэрлэсэн өвсийг хүргэсэн аймаг бүрт уг өвчин дэгдсэн гэдгийг нотолж байна. Шүлхийгээр өвчилсөн ганцхан мал, амьтан байхад л хавь орчныхоо нутаг дэвсгэрийн дархлалгүй бүх малыг өвчлүүлдэг төдийгүй шүлхийн вирус үхэр, хонь, гахайн сүрэгт түргэн хугацаанд тархдаг учраас түүний аюулыг хуурай өвсөнд гарсан түймэртэй адилтгадаг. Шүлхийн вирусийн бас нэг онцлог чанар бол түүний гадаад орчинд удаан хугацаагаар амьдарч, хол зайд тархдаг чадвар юм. Цаазын ял авчихсан үхрүүдийг харсан монгол хүн бүрийн зүрх өвдөнө. Зарим газар Акагаар толгой түрүүгүй шүршиж буудаж байгаа гэсэн, Үнэн юм байна. Хүн бүү ончихоосой билээ. Мулгуу дарга нарын бодлоггүй, тооцоогүй үйлдлээс болж эрдэнэт мал сүрэг мэт энэ мэт устгуулж, Монголоо алдаж байна. УИХ-ын гишүүний тойрогтоо малчдад хахууль болгон өгдөг ганц ганц өвсний гайгаар шүлхийд баригдаж сүйрч байгаа сумууд байна. Хэн хариуцлага хүлээх юм бэ? Яагаад заавал шүлхийн голомттой нутгаас нөөцийн өвсөө аймгуудад тараадаг юм бэ? Ямар дайсагнасан бодлого гэгч вэ ? Шүлхий тарах магадлал нь бууц өвсөөр дамжина гээд бичссэн байгаа. Нөөцийн өвсийг тээвэрлэх ажлыг гардан зохион байгуулдаг ОБЕГ-ын буруу юу? Шадар сайдын буруу юу? Засгийн газар үүнд хяналт тавьдаг юм уу? Мэдсээр байж яагаад ийм гэмт үйлдэл хийх болсон нь анхаарал татаж байна. Өвчин дэгдсэн шалтгаан нөхцлийг судалж тогтоов уу, тоймтой хариуг олон түмэнд нээлттэй мэдээлэхийг хүсэж байна. Энэ жил 7 мянга гаруй мал шүлхийгээр өвчилснөөс 5 мянга гаруйг нь устгасан аж. ШҮЛХИЙГ ДАГАСАН ОЛОН БИЗНЕСИЙГ НЬ ХӨХҮҮЛЖ ХӨЛЖИХ ГЭЖ ТАРААДАГ ЮМ УУ? МОНГОЛЫГ МАЛГҮЙ БОЛГОХ ХАРИЙН БОДЛОГООР ТАРААДАГ ЮМ УУ? ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙ СЭТГЭЛГҮЙ ХАЙХРАМЖГҮЙГЭЭС ТАРААДАГ ЮМ УУ? ХЭН ХАРИУЛАХ ВЭ? Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараас тайлбар нэхэж байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (1)