Үүний зэрэгцээ Вашингтон нь пуужин, нисэх онгоц төдийхнийг ашиглахгүй гэдгийг тэдний хэвлэлд онцолж байгаа аж.
Нэг нь буруу үйл ажиллагаа явуулах, түүнчлэн бүс нутгийн мөргөлдөөн нь Орос, АНУ-ын хоорондын мөргөлдөөнийг уртасгаж болзошгүй, энэ нь Пентагоны анхаарал татсан асуудал юм гэдгийг “Los Angeles Times” сонины эх сурвалж онцолжээ. Аливаа эрсдлийг Башар Асадын хүчний эсрэг хэрэглэх тохиолдол нэмэгдсэн нь зөвхөн пуужин төдийгүй нисэх хүчин, мөн өөр ч зэвсэглэл багтаж байгаа гэдгийг хуучин болон одоогийн цэргийнхэн нь хэлжээ.
Гэхдээ Башар Асадын эсрэг хааяа нэг явуулж байгаа үйл ажиллагааны эхлэл нь тодорхойгүй хэвээр байгааг ч дурджээ. Москва, Вашингтоны хооронд шууд сөргөлдөхгүй, зайлсхийхийн тулд АНУ-ын үйл ажиллагааны талаар ОХУ анхааруулсан бол, АНУ-ын засаг захиргаанд тодорхой үед ашиглах нөөц төлөвлөгөө байгааг ч Пентагоны албан тушаалтан ярьжээ. Гэхдээ эдгээр төлөвлөгөөг Башар Асадад мэдэх магадлал өндөр байгаа нь Пентагоныг сэрэмжлүүлж байгаа ажээ. Дээрх сонинд мэдээлснээр, АНУ-ын цэргийн ямарваа албан тушаал нь химийн зэвсэглэл, түүнчлэн химийн халдлагад оролцож болно гэдгийг Сирийн аюулгүй байдлынхан шинжлэн мэдэхээр ажиллаж байхыг үгүйсгэх аргагүй гэсэн байна.
Харин “Нью-Йорк Таймс” сонинд Цагаан Ордон томоохон операцид бэлдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс цар хүрээний хувьд хамаагүй том гэсэн байна. Мөн саяхан Сирийн агаарын хүчний нэг сууринд АНУ-ын цэргийнхэн пуужингийн цохилт хийснийг мэдээлсэн байна. Харин Сирид байрлаж байгаа ОХУ-ын цэргийн хүчнийхэн АНУ-ын цэргийнхэн дахин ийм халдлага хийсэн тохиолдолд Сирийн армийнхныг хамгаалах болно хэмээн мэдэгдсэнийг ч дурдсан ажээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (4)