Хаврын эхлээд удаагүй байна. Өнгөрөгч долоо хоногт завсарлагааны цагаараа аялж зугаалах гишүүдээ цуглуулан нээлтээ хийж, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлаа хэлэлцэхээр боллоо. Өнөөдөр тулгамдаж буй олон асуудал бий. Түүнийг шийдэх, гарц гаргалгааг олох ажлыг парламент, Засгийн газартайгаа хамтарч гүйцэтгэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүлээн сууна. Амарч, алжаалаа тайлсан эрхэм түшээд үүрэгт ажилдаа ханцуй шамлан орж байна.
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Тус хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.04.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Мөн ажлын хэсгүүд байгуулах тухай /Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайлан, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцэх юм байна.