ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз суурьшсан газраас 100 км зайд оршдог Тартусын боомтод АНУ-ын дээрх хөлөг онгоц ирсэн байна. Үүнийг Туркийн хэвлэлээр мэдээлж, бага зэргийн түгшүүр зарласан гэнэ. Өнгөрсөн жил АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн агаарын баазыг ашиглан агаарын баазад нь цохилт өгч байсан бөгөөд энэ нь Вашингтоны зүгээс Башар Асадын дэглэмийг нуран унагаах гэсэн далд санаархал байсан гэдгийг Туркийн хэвлэл онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Сирийн нийслэл Дамаск химийн дайралтанд өртсөний хариуг өгөх талаар мэдэгджээ. Москва Дамаскт болсон химийн дайралтын талаар огтхон ч мэдэгдээгүй бөгөөд Оросын шинжээчид энэ хотод химийн зэвсгийн хэрэглээний ул мөр олдоогүйг мэдэгсэн нь Вашингтоны зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тийм ч учраас Вашингтоны зүгээс “Томагавк” пуужингаар тоноглогдсон хөлөг онгоцоо Сирийн Тартус боомтод яаравчлан байрлуулж, болзошгүй тохиолдолд ОХУ-ын цэрэг армийн эсрэг хэрэглэж ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг Туркийн хэвлэлд онцолжээ.
Д.Түвшин