АНУ, Хойд Солонгос улсын удирдагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатарт уулзаж магадгүй болоод байгааг АНУ-ын зарим хэвлэлд онцолж байгаа ажээ. Тэдний бичиж байгаагаар Монгол Улсын нийслэлд уулзах нь Монголын улстөрийн бүх нам, түүний дотор Монголын эрх баригчдын хувьд хамгийн сайн сонголт байх болно гэжээ. Энэхүү үзэл бодлыг ОХУ-ын Орчин үеийн улс төрийн институтын захирал Дмитрий Солонниковын удирдлага дор ажиллаж байгаа судлаачид мэдэгдсэн гэнэ.
АНУ, Хойд Солонгосын удирдагч Дональд Трамп, Ким Чен Ун нарын хоорондох уулзалт Монголын нийслэл Улаанбаатар хотод болж болзошгүй талаар “CNN” мэдээлсэн талаар ТТГ-ын тэргүүн Майк Помпео мэдээлсэн гэжээ. Гэхдээ одоогоор хоёр удирдагчийн уулзах газар тодорхойгүй байгаа талаар ч мэдээлснийг тэрээр өгүүлсэн гэнэ. Харин түүний мэдээлснээр энэ уулзалт Пхеньянд болоосой хэмээн Хойд Солонгосын ихэнх иргэд үзэж байгааг ч дуулгасан гэнэ.
Өмнө нь нэг сарын өмнө Ким Чен Ун БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчилж, Хятадын зарим томоохон албан тушаалтнуудтай уулзсан талаар ч мэдээлсэн гэв. Хэлэлцээрүүдийн үеэр Хойд Солонгосын удирдагч АНУ-тай уулзахдаа бэлэн байгаагаа зарласан гэдгийг ч дурджээ.
Дипломат ялалт
Эдгээр хэлэлцээр, Хойд Солонгост нэн чухал гэдгийг ч Америкийн судлаачид үзэж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр ОХУ-ын эрдэмтэн Дмитрий Солонниковын үзэж байгаагаар Вашингтон нь Пхеньяны эсрэг үргэлжийн түрэмгийлэл өрнүүлсээр Ким Чен Уны тэвчээрийг барж байгаа гэдгийг ч дурджээ.
АНУ-ын нэрийн өмнөөс зарим хүмүүс БНСУ-ын хүн амын ихэнх хэсэг нь удахгүй болох хэлэлцээр бүхэлдээ БНСУ болон БНАСАУ-ын ард түмний удирдагч нарын хооронд хийгдэх ёстой гэж үзэж байгааг ч дурдсан байна. "Пхеньян Өмнөд Солонгосын удирдлагын хувьд ямар ч асуудал байхгүй. Учир нь Өмнөд Солонгосчуудын дүгнэж байгаагаар бол энэ нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хувьд ард түмнийхээ өмнө хүлээсэн манлайлал биш юм гэнэ. Харин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын хувьд дипломат ялалт болох нь тодорхой гэгдэж байгааг ч дурджээ.
Давуу тал ба сонголт
Пхеньяны зүгээс мэдэгдэж байгаагаар бол АНУ-ын Ерөнхийлөгч нь аюулгүй байдлын түвшнээ бүрэн баталж чадахгүй байгаа тул энэ нь эргэлзээгүй хэвээр байгаа гэдгийг Дмитрий Солонников мэдэгджээ. Харин бусад сонголтуудыг Хятад, Филиппинд авч үзэж болох боловч тэдэнтэй АНУ-ын зүгээс хүндрэлтэй хандаж байгаа өнөөдрийн хувьд Монгол Улсыг сонгох нь илүү хялбар гэдгийг ч дурдсан байна.
"Энэ нь АНУ-ын ардчилсан төр гэж Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн бүс нутаг дахь цорын ганц улс юм, энэ талаар энэ бүс нутагт хамгийн их дэмжсэн нь Америкийн Нэгдсэн улс юм" хэмээн ОХУ-ын шинжээч хэлжээ.
Үнэн хэрэгтээ, АНУ, Хойд Солонгосын удирдагчдын хооронд болох хэлэлцээ нь Монгол Улсад өрнөвөл тус улсын улстөрчдөд ч ихээхэн итгэл найдвар төрүүлнэ гэдгийг Дмитрий Солонников ярилцлагдаа дурдсан байна. Тэрээр мөн цааш нь “Монгол Улсын тав дахь шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн жил сонгогдсон. Тэрээр АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын энэхүү уулзалт Улаанбаатарт болвол манай улсын Олон улсын нэр хүндэд ихээхэн сайн нөлөө үзүүлэх ба иймэрхүү ижил түвшний үйл явдал дараалан өрнөхөд ч голлох нөлөө үзүүлэх нь дамжиггүй” хэмээсэн талаар ч дурджээ. Мөн цааш нь "Ерөнхийдөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь хүн бүхэнд ашигтай сонголт болох нь дамжиггүй” хэмээн Дмитрий Солонников хэлсэн талаар дурдсан байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)