Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2014 оны 11 дүгээр сарын 21-нээс 2016 оны долоодугаар сарын 8-ныг хүртэл ажилласан Ч.Сайханбилэгийг дур мэдэн АНЭУ-ын нийслэл Дубай хотод Рио-Тинтогийн ноёдтой Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх тун ч их алдаа, адармаатай гэрээ байгуулсных нь төлөө баривчлан шалгахаар болсон ч тэрээр алс холын АНУ-руу зугатан гарч өнөөдрийг хүртэл үзэгдэхгүй л байгаа. Тэрээр саяхан АТГ-т албан бичиг ирүүлж “Төрсөн дүү маань айхтар хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул мөддөө очиж чадахгүй” хэмээсэн байдаг. Гэтэл энд түүний хамсаатнууд болох Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс-Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг АТГ-аас саатуулан хориод байгаа билээ. Мэдээж АТГ-аас тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ ирүүлсэн тул баривчлан хориод байгаа нь тодорхой юм.
Харин тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нөхөр Ч.Сайханбилэг эхнэр хүүхдийн хамт АНУ-руу зугтан гарч өнөөдрийг хүртэл Монголын хууль, шүүхээр тоглосоор яваа нь тодорхой болсон. Мань эрийн тарьсан балаг, хэргийг дурдвал алс холын Арабын нэгдсэн Эмират улсад дур мэдэн нисч очоод Оюутолгойн Далд уурхайн тухай гэрээнд Рио Тинтогийн ноёдтой гарын үсэг зурснаар мэдээж багагүй шагнал хүртэж, өөрөө ч түүндээ ихэд урамшсан нь тодорхой юм.
Мэдээж энэхүү Дубайн гэрээний алдаа, онооны гол автор нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн багийнхан билээ. 2015 оны тавдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлаад Чингис хаан Олон улсын нисэх буудалд буухдаа хэвлэлийн бага хурал зарлаж байсан.
Тухайн хурал дээр тэрээр “Айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь Олон улсад хурдтай цацагдлаа” хэмээж байв.
Мөн Монголд өгөх үр өгөөжийн талаар “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйл хэлье. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэж тохиролцсон. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн” гэдгийг тэрээр мэдэгдэж, их л додигор царайтай байсан юмдаг.
Тэгвэл түүний өдүүлсэн бас нэгэн хэрэг Багануурчууд төдийгүй нийт Монголчуудын дургүйцэл, гайхлыг төрүүлсээр удаж байна. Энэ нь юу вэ гэвэл Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2015 оны дөрөвдүгээр сард Багануурт ДЦС-ын концессын гэрээг Хятадын компанитай 25 жилээр байгуулсан байдаг. Энэ гэрээ саадгүй хэрэгжвэл Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн үлэмж хэсэг Хятадуудын мэдэлд 21 жилийн хугацаатай орох ба энэ хооронд Багануурт олон тооны хятадууд суурьших нь тодорхой юм. Одоо тэнд 127 га газрыг олгоод байгаа бөгөөд эхний ээлжийн 300 хятад ажилчин удахгүй орж ирнэ гэдгийг Багануур дүүргийн Засаг дарга мэдээлснээс хойш эхний ажилчид гэсэн баахан хятадууд орж ирчихээд байгаа юм. Иргэдэд мэдээлснээр Багануурын ДЦС-д 2500 хятад ажилчин ажиллах юм гэсэн. Тэд 25 жилийн турш Монголд суурьшин амьдарч ихэнх нь Монгол эхнэр авахаар уралдацгаах нь тодорхой. Монголчууд үүнийг яагаад ч зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. БНХАУ-ын Засгийн газар энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирээдүйд Монголын дулаан цахилгааныг эзэмшинэ гэдэгтээ ихээхэн итгэл тавьж, эхнээсээ хөдлөөд эхэлсэн нь ч тодорхой.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин ч энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь тодорхой. Гэтэл ийм их балаг тарьсан нөхөр Ч.Сайханбилэг Монголоос зугатсаар мөддөө бараагаа харуулахгүй нь тодорхой болов. Гэтэл БНХАУ-ын цагдаа, хууль шүүхийнхэн шиг түүнийг очоод бариад ирэх хууль шүүх гэж Монголд байхгүй нь тодорхой болж байна. Үүнийг ч мэдэрсэн Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд шинэ мөрдөнгийн ханан дээр элдвийг эрээчиж, Оюутолгойн гэрээнд хамтран гарын үсгээ зурж, Рио Тинтогийн ноёдоос багагүй хахууль, шагнал хүртэж байснаа дурдаж “Ч.Сайханбилэгээ нааш ирж жангаа ид” гэж байгаа нөхөд нэлээн олшрох нь ч тодорхой болж байна. Харин өнөөх нь бараагаа ихэд нууцлаж, АНУ-ыг тойрон зугтаасаар л.
Д.Түвшин
Сэтгэгдэл (17)