Швейцарын Холбооны Улсын Гадаад Харилцааны Сайд Ноён Игнацио Кассис төлөөлөгчдийн хамт Монгол улсын албан ёсны айлчлалын хүрээндээ Барилгын Политехник Коллежтой танилцлаа.
Мэргэжлийн боловсролын сургалт нь барилга, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, зам тээвэр, үйлдвэр үйлчилгээ зэрэг тэргүүлэх салбаруудад мэргэжилтэй ажилтны эрэлтийг хангаж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад хөгжлийн түлхүүр болох салбар юм.
Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсрол, сургалтыг төр, хувийн хэвшлийн бодит түншлэл, шинэ технологи, шилдэг сургалтын арга зүйд тулгуурлан хөгжүүлэх, олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөхөд төр, хувийн хэвшил, донор, төсөл хөтөлбөрийн байгууллагууд хамтран ажиллаж багагүй амжилтад хүрсэн.
Энэхүү чухал өөрчлөлт шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж байгаа Щвейцарын засгийн газарт бид бүхэн гүнээ талархаж байна.
Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн нягт уялдаа, хамтын ажиллагааг хангахад Монгол дахь Щвейцарын Хөгжлийн Агентлаг идэвх санаачлагатай ажилладаг байна.