Хаврын хавсаргатай зэрэгцэн парламентын ээлжит чуулган эхэлж байгаа энэ өдөр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр хөдөлгөөний зогцуулагч Б.Жагар болон Ногоон намын О.Бум-Ялагч нар ордны баруун талд жигсаал хийж байна. Тэд УИХ-ын гишүүдийг оруулахгүй хаалган дээр тэмцэл өрнүүлж байна. Энэ үеэр Б.Жагараас зарим зүйлийг тодруулахад тэрбээр МАХН-ын гишүүнчлэлтэй бөгөөд одоо ч хэвээр байгаагаа мэдэгдлээ. Үүнээс харахад уг жагсаалын ард нэгэн цагт "Мангас" байсан Н.Энхбаяр тоглолтыг зохион байгуулж буй гэдэг харагдаж байх шиг.
Жагсагчид гишүүдийг оруулахгүй гэж байгаа ч үнэндээ төрийн хамгаалалтыг эсэргүүцэх зүрх тэдэнд алга. Зөвхөн оруулж болохгүй хэмээн орилохоос цаашгүй байна. Гишүүн Д.Мурат, Т.Аюурсайхан нар гүйгээрээ төрийн ордон руу орсон нь бас л үзүүштэй зүйлийн нэг байсан юм.
Жагсаал үргэлжилж байна.
Сэтгэгдэл (16)