Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдвэрлэв. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгох шийдвэр гаргалаа. Ингэснээр 4 сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авах боломж бүрдэж буй юм.
Монгол Улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд ийнхүү эхлүүлжээ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор батласан юм. Харин өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой аж.
Сэтгэгдэл (5)