Нэгэн цагт түмэн олны баясган цэнгүүлж, төв цэнгэлдэхийг шуугиулж явсан, өдгөө төрийн түшээгийн суудалд залран, ард түмний төлөө шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулан яваа А.Сүхбат өвөө болсон байна. Сүүлийн хэд хоног хурал чуулганы танхимд тоотойхон үзэгдэх болсон эрхэм гишүүн ачаа тэврэх гээд завгүй явсан бололтой.
Түүний хүү С.Хангай нь эхнэр авч үрийн зулай үнэрлэж, аавыгаа өвөө гэх суудалд тухлууллаа. Анхны юм болохоор мэдээж өвөөгийн хайртай нэгэн болж өсөх нь гарцаагүй биз.Ийнхүү Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Агваансамдангийн Сүхбат 47 насандаа өвөө хэмээх суудал заларлаа.
Сэтгэгдэл (25)