Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг.
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны 1сарын 1-нээс 6-р сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин илүү могойд хатгуулсан байна.Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна.
Могойд хатгуулсны дараа хийх анхны тусламж
· Яаралтай тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
· Тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах
· Идэх, уух зүйлсийг хориглох
Сэтгэгдэл (7)