Шинэ УИХ өнөөдөр шинэ даргаа томиллоо. Гэхдээ нэлээн маргаан дунд хурдан
түргэн томиллоо. МАН-ынхан үүнийг эс хүлээн зөвшөөрч “хууль бус томилгоо”
гэж нэрлэж байна.
Шинэ УИХ өнөөдөр шинэ даргаа томиллоо. Гэхдээ нэлээн маргаан дунд хурдан түргэн томиллоо. УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын дарга болгоно гэж ҮЗХ-ны хурлаар аль эрт шийдсэн тул АН-ынхны хувьд онц гойд үйл явдал биш байлаа. Харин МАН-ынхан үүнийг эс хүлээн зөвшөөрч “хууль бус томилгоо” гэж нэрлэж байна. Тэд УИХ-ын даргыг сонгохдоо бусад намтай зөвшилцөх ёстой гэж байгаа тул ийнхүү МАН-гүйгээр З.Энхболдыг баталсанд ихэд эгдүүцжээ. Дөрвөн өдөр чуулганыг гацааж, ерөнхийлөгчтэй уулзах дээрээ хүрч байж энэ томилгоог тэд эсэргүүцсэн. Дээр нь МАН-ын дарга, цэргээ сольж, бужигнаантай байх үед Д.Дэмбэрэлийн тамгыг З.Энхболдод шилжүүллээ. Хурлыг даргалж байсан Д.Дэмбэрэл гишүүн маргааш 10 цаг гэхэд чуулганыг эхлүүлж, ном ёсоор нь явуулна гэсэн ч АН-ынхан ингэж тэвчээргүй загнасан гэцгээж байна.
Ялангуяа МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд тэднийг байхгүйд асуудлаа шийдэж байгаад тун эмзэг хандаж байгаа аж. Энэ үйл явдал нь олонхи гэдгээр түрий барьж дараа, дараагийн асуудлаа цөөнхгүйгээр шийдэж чадна шүү гэж далайлгаж байгаа утга ч гэх нь байна. Дээр нь хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл гишүүнийг үл хүндэтгэн Л.Цогоор чуулганыг удирдуулсанд улам их унтууцжээ. Бидэнтэй заавал зөвшилцөх ёстой гэж байн байн мэдэгдэж байсан МАН-ынхны хувьд З.Энхболдыг хууль бусаар томилогдлоо гэцгээж эхэллээ. Хоёр намын маргаан дунд томилогдсон З.Энхболд ийнхүү ирэх дөрвөн жил “хууль бус дарга” гэж хэлүүлэхээр болоод байна.

Т.Гэрэл