УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Улмаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцруулахаар шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Зөвхөн сайдад нь хариуцлага тооцоод өнгөрөх биш шат дараатайгаар хариуцлага тооцоорой. Орон нутагт шалгалтын материал задарсан байгаа шүү. Цаашид хариуцлагыг чангалах ёстой. Засгийн газар нь өөрийн байгууллагынхаа хүрээнд хариуцлага тооцож, өгсөн үүрэг даалгавараа эргэж хардаг, ажлаа дүгнэдэг баймаар байна. Өнгөрсөн дөрвөн жил энэ байдал алдагдсан. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Дараагийн сайдыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Ерөнхий сайд өнөөдөр захирамж гаргаж, үүрэг гүйцэтгэх сайдыг томил” гэлээ.
Сэтгэгдэл (6)