УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцсэн бол өнөөдөр дахин хуралдсан байна. Хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсний нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурийг огцруулах байсан тухай эх сурвалж хэлж байна. Улмаар тус хуралдаанаар Ж.Батсуурийг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байж болзошгүй байна. Энэ асуудлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө оруулжээ. Учир нь Ж.Батсуурийг хариуцлага алдсан хэмээн үзсэн бөгөөд бүлгийн нийт гишүүдийн 80 гаруй хувийн саналаар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурийг огцруулах нь зөв гэдэг дээр санал нийлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)