ОХУ-ын Санкт Петербург хотноо ирэх зургадугаар сарын 1-3-ний өдрүүдэд олон улсын эдийн засгийн форум болно. Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох юм байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон тус улсын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг урагшлуулах төлөвлөгөөтэй байна. Албаны хүмүүс маргааш эх орноосоо мордох аж.
Сэтгэгдэл (1)