МАХН-ын Бага чуулган дөнгөж сая хуралдаж, С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.
Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан.
Эдгээр дөрвөн хүний нэрийг Бага чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, улмаар С.Ганбаатар хамгийн олон санал авч, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна.
Дашрамд өгүүлэхэд, МАХН-аас нэр дэвшигчийнхээ баримт бичгийг маргааш хүргүүлэх боломжтой бөгөөд хуулийн хугацаа нь энэ өдрөөр дуусгавар болох юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (42)