МАХН-ын бага чуулганы бүртгэл яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Уур амьсгал нэлээд халуухан болж байгааг чуулганы гишүүн хэлж байна.
Учир нь тус намыхан одоо хүртэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, оролцохгүйгээ шийдэж чадахгүй маргасаар байгаа аж.
Хэрвээ МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Д.Энхжаргал нарын нэг нь нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Мөн тус нам нэр дэвшигчээ сонгосон тохиолдолд 18 цагаас өмнө Эрүүл мэндийн яамны үзлэгт орох байсан ч цаг хугацааны хувьд амжихааргүй болж байна.
Сэтгэгдэл (3)