Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд өрсөлдөх эрхтэй. Энэ дагуу намууд нэр дэвшигчээ тодруулж, СЕХ бүртгээд байгаа билээ.
Харин СЕХ-оос МАХН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа өгөөд байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан. Улмаар тус намынхан өнөөдөр түүний "орны хүн"-ийг тодруулахаар хуралдаж байгаа. Тэгвэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нэр дэвшигч сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцахаар болсон байна.
Тиймээс дээрх шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байсан С.Нарангэрэл нэрээ татсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)