МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дөрвөн хүний нэрсийг Бага чуулганд оруулахаар боллоо. Тодруулбал МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр гишүүдийн санал хураалтад оролцуулахаар болсон байна.
Бага чуулганы эхэнд МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эсэх асуудлаа хэлэлцэж, улмаар дээрх саналыг гишүүд дэмжвэл дээрх дөрвөн хүнийг нууц хураалтаар өрсөлдүүлэх аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (22)