МАХН-ын бага чуулганы хуралдаан яг одоо үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэж аваагүй учир МАХН-аас нэр дэвшүүлэх дараагийн хүний нэрийг СЕХ-д өргөн барихаар болсон.
Энэ дагуу өнөөдөр тус намын бага чуулган хуралдаж, Н.Энхбаярын "орны хүн"-ийг сонгохоор болсон байна. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээр найман хүн хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Харин нэр дэвшигчээ бага чуулганы гишүүдийн нууц санал хураалтаар тодруулна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Энхжин