МАХН-ын бага чуулган яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Бага чуулганаас өмнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэр бүхий хүмүүстэй уулзалт хийжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр найман хүн хүсэлт гаргажээ. Тодруулбал С.Нарангэрэл, Д.Энхжаргал, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Ц.Шаравдорж, Д.Эрдэнэцогт нарын хүмүүс байгаа юм байна. Тэд нэр дэвшигчээ нууц санал хураалтаар тодруулах ажээ.
Сэтгэгдэл (7)