СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу өнөөдрийн дотор хуралдан шийдвэрлэх тухай мэдээлсэн. Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Манай хороо бямба, ням гаригт ажиллана. СЕХ-ны бүх гишүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн материалтай танилцаж, бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ” гэсэн. Тэгвэл яг одоо Сонгуулийн Ерөнхий хороо энэ талаар хуралдаж байна.
Харин энэ хооронд МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод тус намын дэмжигчид Сонгуулийн ерөнхий хорооны гадаа үймээн самуун тарьж, цагдаагийнхны хамгаалалт авахад хүргэсэн юм. Тэд Н.Энхбаярыг СЕХ-ны хуралд оролцуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг шаардсан юм. Улмаар Сонгуулийн Ерөнхий хороо болон цагдаагийнхантай тохиролцож, Н.Энхбаярыг тус хуралд оролцуулсан ч дахин 20 хүн хамт орно хэмээн үймээн тарьсаар байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрбээр З.Баянсэлэнгэ: Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд манай намын зүгээс оролцох хүсэлтээ албан ёсоор өчигдөр гаргасан. Гэвч СЕХ уг хуралд оролцуулахгүй байна. Энэ хуралд оролцохын тулд нам эсвэлээс хүсэлт гаргадаг. Бид хуулийн дагуу хүсэлтээ өгч энэ хуралд ажиглагчаар орж, шаардлагатай тохиолдолд биечлэн тайлбар өгөх гэтэл төрийн тусгай хамгаалалтынхан шатан дээр хааж зогсчихоод оруулахгүй байна. СЕХ битгий оруул гэсэн тушаалыг өгчихөөд байна. Өнөөдөр ард түмэн Н.Энхбаярыг ялуулаад өгөөч гэж гуйгаагүй.
Зөвхөн сонголтоо хийх эрхийг нь гаргаад өгөөч гэж байна. Хөдөө орон нутагт 50 гаруй суулт зарлачихаад байна. СЕХ-ны хурал нээлттэй явагдах учиртай. Тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 сарын 2-ны өдрийн тогтоолд хуралдааны дэгийн 1-4-т СЕХ-ны хурал нээлттэй ил тод явагдах бөгөөд хуралдааны шийдвэрийг ил тод мэдээлнэ гэчихсэн байгаа. Гэтэл СЕХ энэ хуралдааны дэгээ дагаагүйгээс ийм байдал үүслээ. Нэг зүйлийг энд хэлмээр байна. 2008 оны 7 дугаар сарын нэгний үйл явдлыг ард түмэн мартаагүй. Үнэхээр ард түмний зүрхэнд шар ус хуруулсан аймшигтай үйл явдал болсон. Энэ үйл явдал тухайн үед сонгуулийн луйвраас болсон. Өнөөдөр ард түмэн маш их бухимдалтай байна. 7 сарын нэгэн шиг үйл явдал давтагдах вий гэж маш их болгоомжилж байна. Цэрэг, цагдаа хагарал үүсгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл (32)