МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өгсөн. Нэр дэвшигч Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль удахгүй болох гэж байна.
Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдээ сонгож, материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж байна. Энд надтай хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал дарга байна.
Мөн манай намтай хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг Т.Баярхүү, Ц.Шинэбаяр зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Сонгууль маань шударга болоосой" хэмээн хэлсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр 14.30 цагаас Үндэсний мэдээллийн төв цаг үеийн асуудлаар шуурхай хурал зарласан байна.
Сэтгэгдэл (26)