ХҮН, АН-ын гишүүн байсан "Хера Холдинг" ХХК-ы захирал Х.Ганхуяг өчигдөр МАН-д элсчээ.
Тэрбээр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаас намын гишүүний батлаха гардан авсан байна. Тэрээр УИХ-ын 2016 оны сонгуульд 70-р тойрогт бие даан нэр дэвшиж, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нартай өрсөлдсөн ч өвдөг шороодсон.
Улмаар энэ оны эхээр АН-ын гишүүнчлэлээ сэргээн, Үндэсний Бодлогын Хорооны гишүүнд нэр дэвшсэн ч ялагдсан юм. Ийнхүү удаа дараа ялагдал хүлээсэн тэрбээр АН-аас гарч МАН-д элсчээ.
Сэтгэгдэл (9)