УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тэрбээр "Өнөөдөр 14:30 цагаас "Эх орноосоо урвагчдыг өршөөсөн Эрүүгийн хууль батлагдсаныг эсэргүүцэж шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Төрийн ордны хуралдааны "В" танхимд болно" гэсэн зар тараалаа.