УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөл аж ахуй нэгжид хохиролтой болсон талаар УИХ-ын гишүүн М.Билэгт шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэсэн бол О.Баасанхүү “Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ. Хоёрдугаарт унасан саналыг дахин босгож ирээд байна. Дэгийн тухай хуулиар ийм зүйл байдаггүй юм. Ц.Нямдорж гишүүн ч чуулганы танхимд алга. Хар хууль ороод ирлээ. Энэ хуулиар чинь нийгмийн даатгал төлөхгүй бол гэмт хэрэгтэн болохоор болчихлоо шүү дээ гэв.
Сэтгэгдэл (9)