УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Нямбаатараа ч арай дэндүү дураараа хандаж байна. Бүлэгийн хурал дээр хүртэл хэлж гуйсан. Ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд , төрийн алба , эрх мэдэлтэй холбоотойг нь 10 саяаас дээш бол хөнгөрүүлээд байх юм. Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбааргүй байдлыг засах хэрэгтэй гэж байна. Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй шүү дээ. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи хуульд байхгүй заалтыг оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяас дээш төгрөг завшсан эрүү үүснэ харин иргэн бол 300 мянган төгрөг эрүү үүснэ гэж байна. Өнөөдөр алилгаас төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. ОУ хэмжээнд хүртэл төрийн албаны салхилгагүй байдлаас харуулчихаад ийм хууль батлаж болохгүй Х.Нямбаатараа гэв.
Сэтгэгдэл (6)