Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр болсныг бид шуурхай мэдээлсэн. Нууц санал хураалтын дүнгээр түүнийг нийт гишүүдийн 96.6 хувь нь дэмжиж саналаа өгсөн юм.
Түүнд намын нөхөд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөж, намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх батламжийг нь АН-ын их хурлаас гардуулан өглөө. Мөн Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчид Х.Баттулгыг дэмжихээ илэрхийллээ.
Мөн Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь нийт 389 гишүүнтэй. УИХ-д сонгогдсон есөн гишүүн автоматаар Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон юм.
Сэтгэгдэл (9)