Ардчилсан намын VIII Их хурал “Корпорэйт” зочид буудалд үргэлжилсээр байна. Тус хуралд 180 мянган гишүүнээс 1078 гишүүн нь оролцож буй юм. Хуралдаан завсарлаж, нууц саналыг тоолж дууслаа.
Ардчилсан намын VIII Их хурлын гишүүдийн сaнал хураалтын дүн гарсан байна. Нийт гишүүдийн 96,6 хувиар дэмжлээ. Ингэснээр Х.Баттулга АН-аас албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж байна.
Одоо Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм байна. Улмаар аудит хийлгэсний дараа маргаантай эсвэл эргэж харах асуудал гарвал Үндэсний бодлогын хороог хуралдуулж асуудлаа хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (10)