Ардчилсан намын наймдугаар Их хурал үргэлжилсээр байна. Яг одоо нууц санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын дараагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх юм.
Сануулахад тус хуралдаанаар өнгөрсөн сарын 02-нд болсон дотоод сонгуулиар АН-ын Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнийг батламжлахаас гадна Ерөнийлөгчид нэр дэвшигчийг тодруулах юм.
Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга болон Үйлдвэр, худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан хүсэлт гаргасан. Улмаар энэ сарын 03-нд намынхаа бүх гишүүдийн дунд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон санал авсан билээ.
Наймдугаар их хуралд 21 аймаг, 9 дүүргээс 1206 төлөөлөгч оролцож байна.
Сэтгэгдэл (2)