АН-ын VIII Их хурал "Корпорэйт Конвеншн Центр" концертын их танхимд болж байна. Их хурлыг нээж намын дарга С.Эрдэнэ илтгэл тавихдаа "Ардчилсан шинэчлэлийн үйл хэргээсээ алхам ч ухрахгүй шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа.
Намын шинэчлэлийн амин сүнс болсон бүх гишүүдийнхээ саналаар намын бүр шатны удирдах албан тушаалтнуудыг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг анх удаа намын бүх гишүүдийн санал асуулгаар тодрууллаа. Энэ улс төрийн намын шинэ туршлага байлаа. Энэ удаагийн Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад хамгийн өндөр оноо авсан Х.Баттулга өнөөдрийн Их хурлаар сонгуульд нэр дэвших эрхээ батамжлахыг та бүхнээс хүлээж сууна.
Та бүхэн Х.Баттулгыг дэмжиж, сонгуулиар Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (9)