Ардчилсан намын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд болж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс оролцож байгаа 1206 гишүүн яг одоо нууц санал хураалт өгөх гэж байна. Хэрвээ бүх гишүүдийн санал хураалтаар ялсан Х.Баттулга Их хурлын гишүүдийн 50+1 хувийн санал авч чадахгүй бол асуудал цааш үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргалын асуудал яригдаж болох талтай аж. Энэ талаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч ярьсан. “Их хурлын гишүүдийн дунд нэр дэвшигчээр нууц санал хураалт явуулна. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой” гэдгийг өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн билээ.